More

    Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд мэндчилгээ ирүүлсээр байна.


    Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам:
    “Монгол Улсын Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Танай ард түмэнд Сингапурын ард түмний нэрийн өмнөөс хүргэхийн ялдамд танай улсад энх тайван, хөгжил, дэвшил цэцэглэн хөгжихийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж буйдаа туйлын баяртай байна”.

    Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах Эс-Сиси:
    “Үндэсний их баяр наадмын тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх нь нэр төрийн хэрэг юм. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Ард түмнүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө бидний хамтын хөдөлмөр, үр өгөөжтэй зохицуулалт бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан эрхэм Ерөнхийлөгч Танд сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлье”.

    Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абделмаджид Теббун:
    “Монгол Улс Үндэсний баяр наадмаа тэмдэглэж буйг тохиолдуулан Алжир Улсын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан, Монголын найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Алжир, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр орны нийтлэг сонирхол, найрсаг ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та миний нэн өндөр хүндэтгэлийг хүлээн авна уу”.

    Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Аиса Аль-Халифа:
    “Найрсаг Монгол Улсын Үндэсний их баяр наадам тохиож байгаатай холбогдуулан өөрийн нэрийн өмнөөс болон Засгийн газар, Бахрейны ард түмний нэрийн өмнөөс Эрхэмсэг ноёнтон Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноёнтон танд эрүүл энх, аз жаргал, ард түмэнд тань хөгжил дэвшил, мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье”.

    Палестин Улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас:
    “Үндэсний баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, Монгол Улсын төр, засаг, ард түмэнд зорьсон зорилгодоо хүрэх амжилт, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Манай хоёр орон, ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу”.

    Мароккогийн Хаант Улсын Хаан VI Мухаммед:
    “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд халуун баяр хүргэж, танай ард түмний цаашдын хөгжил цэцэглэлтэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Хоёр орны ард түмний ойр дотно харилцах, улам их үр ашигтай хамтран ажиллах эрмэлзлийг бодит болгохын тулд Мароккогийн Хаант Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлье”.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img