Site icon Nlive.mn

Казахстаны Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлжээ.

Мэндчилгээнд: “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард иргэдэд Казахстаны иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс Ази тивийн нэр хүндтэй бөгөөд идэвх санаачилгатай улс болон хөгжиж байна. Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, эдийн засгаа хөгжүүлэхэд чиглэсэн Таны санал, санаачилга, төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжихийн ерөөл дэвшүүлье” гэжээ.

Exit mobile version