Home Улс төр Ерөнхийлөгч Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

0
Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын начин, харцага цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргал,
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Төрбатын Довчинсэмбээ,
  • Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Галбадрахын Дармаажанцан,
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо,  “Таван хан” дэвжээний бөх Даваадоржийн Төрболд,
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо,  “Завхан” дэвжээний бөх Мөнхцэнгэлийн Амарсанаа,
  • Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо,  “Увс нуур” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Энхсаруул.

МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
  • Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Ууганбаяр,
  • Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх Тогтох мэндийн Сайханжаргал.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here