More

    “Кансат-2024” үндэсний VII тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа

    Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн хамгийн том үндэсний тэмцээн “КАНСАТ-2024” энэ амралтын өдрүүдэд (2024.05.26) Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар амжилттай зохиогдож шилдгүүдээ шалгарууллаа.

    Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд нийт 26 багийн 130 оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний бичил хиймэл дагуул хөөргөн өрсөлдсөн юм.

    Тэмцээний “КАНСАТ” төрөлд:

    I байр: HIGH TECH 2 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /

    II байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /

    III байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж//

    Тусгай байр: GRAVITY FALLS /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /

    Тэмцээний “БУЦАГЧ” төрөлд:

    I байр: С-137 /Монгол Улсын Их Сургууль/

    II байр: АРАВТ 2 /Батлан хамгаалахын их сургууль/

    III байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /

    Тусгай байр: NEW ROBO /Шинэ Монгол технологийн коллеж/

    тус тус шалгарлаа.

    Тэмцээний ерөнхий зохион байгуулагч:

    Хамтран зохион байгуулагч:

    Нийслэлийн тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инноваци хөгжлийн газар

    ШУА-ийн Одон орон Геофизикийн Хүрээлэн

    Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – National Information Technology Park

    MOSTA – Монголын Сансрын Технологийн Холбоо

    Монгол Улсын Их Сургууль

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

    Space Academy Mongolia

    • Оролцогч байгууллага, их сургуулиуд:

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

    Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences

    New Mongol KOSEN “Шинэ Монгол Технологийн Коллеж”

    We Mongolia

    Тэмүүжин өрлөг

    Томүжин Алтернатив Сургууль

    Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль

    We Mongolia

    Шинжлэх ухааныг дэмжин, ивээн тэтгэсэн байгууллагууддаа баярлалаа.

    ДДИШ ТВ ХХК

    Ондо Спэйс ХХК

    Инженер геодези ХХК

    Infinity Tech Store

    Optimal Nmax

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img