Nlive.mn

Үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанаар 21 аймагт ийнхүү амжилттай хэрэгжлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн байгууллагуудын оролцоотойгоор үндэсний хэмжээнд, бүсчилсэн байдлаар 21 аймагт үе шаттай зохион байгуулж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ  Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжлээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт хэрхэн хэрэгжиж байгааг төр, хувийн хэвшлийн хамтарсан мэргэжлийн баг үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын бодлогын дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Өдөрлөгийн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч, ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагааны шинэ системийн талаарх танилцуулга, сургалтыг зохион байгууллаа.

Exit mobile version