Дархан-Уул аймаг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхээр “Ухаалаг-Дархан”, “И-Дархан”, “Цахим-Дархан” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Жишиг цахим аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд:
- Төрийн байгууллагын дотоод удирдлагын систем
- Эрсдэл аппликэйшн
- Иргэдийн индэр аппликэйшн
- И-Дархан цахим хуудас
- Үнэлгээний хороо унагаах системийг тус тус нэвтрүүлсэн байна.
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дархан-Уул аймагт улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Мэдээлэл солилцооны дата төв”-ийн барилгын ажлын явцтай танилцаж, энэхүү төв нь зөвхөн Дархан-Уул аймагт төдийгүй бүх бүс нутгийн, бүх аймгуудын нэгдсэн мэдээлэл солилцооны төв болж хөгжих учиртайг дурдсан юм.