Nlive.mn

“Цахимд хэвшье” арга хэмжээ Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцүүлэн, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” аяны ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос нэгдсэн хурал, уулзалтыг зохион байгуулж, аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ зөвлөмж, мэдээллийг өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Сэлэнгэ аймаг 107 мянга гаруй хүн амтай. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Нийт 49 баг байдгаас 24 нь 4G сүлжээнд, 25 баг нь 3G сүлжээнд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар Хөдөө аж ахуй, Газар тариалан. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 73 үйлчилгээг холбосон. 2 байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 5000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 27.354 иргэн буюу 37.1% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Exit mobile version