Home Улс төр Засгийн газар Бизнес эрхлэгчдийн цахим туслагч “E-business” үйлчилгээг сайжруулна

Бизнес эрхлэгчдийн цахим туслагч “E-business” үйлчилгээг сайжруулна

0
Бизнес эрхлэгчдийн цахим туслагч “E-business” үйлчилгээг сайжруулна

Компани, ТББ, хоршоо бүртгүүлэх, тусгай зөвшөөрөл сунгуулах зэрэг 780 төрлийн цахим үйлчилгээ үзүүлдэг “E-business” платформыг бизнес эрхлэгч хүн бүрд яаж илүү үр дүнтэй болгох вэ?

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЦХХЯ-ны хэрэгжүүлсэн “E-Business платформд процессын дахин инженерчлэл хийх” төслөөр энэ асуултын иж бүрэн хариултыг олж тодорхойлж байна. Техник, зохион байгуулалт, системийн чанартай олон талт асуудлыг дэлхийд бизнес процессын дахин инженерчлэлийн арга зүйгээр шийдвэрлэдэг.

Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой Улсын бүртгэлийн багц хууль, бусад хууль, Засгийн газрын цахим шилжилтийн бодлогын хэрэгжих явцад ямар бэрхшээл тулгарч буйг шалтгаан, нөхцөлтэй нь тодорхойлж, эрх зүйн болон техникийн санал шийдэл гаргаж байна.

E-business платформ нь жилийн хугацаанд төрийн 780 үйлчилгээг хууль эрх зүйн өнөөгийн боломжоор цахимжуулж, 24,000 хэрэглэгчид 50 мянга 400 орчим удаа хүргээд байгаа юм. Цаасан хүнд суртлыг багасгаж, цахимжилтыг түргэсгэхэд бүртгэл, хууль эрх зүйн, төрийн байгууллагуудын уялдааг холбоог сайжруулах дараагийн шатны сорилтуудыг даван туулах зүй ёсны шаардлага урган гараад байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here