Nlive.mn

Орхон аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр улсдаа тэргүүлж, 1-т эрэмбэлэгдсэн

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг (2024.04.25) Орхон аймагт боллоо.

Үндэсний хэмжээнд бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн 16 байгууллагын хамтарсан мэргэжлийн баг мэдээллийн технологийн чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд:

Орхон аймаг 106 мянга гаруй хүн амтай. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аж үйлдвэр. 22 багийн 3 нь 4G сүлжээнд, 19 баг 3G сүлжээнд холбогдсон. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 74 үйлчилгээг холбосон. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр өнөөдрийн байдлаар 41 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 9.025 иргэн буюу 37.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

“Цахимд хэвшье” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулснаар цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл, санал болгох, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн үндэсний компанийн хөгжүүлж байгаа программ хангамж бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нөхцөл бүрдэх юм.

Exit mobile version