Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээ Сүхбаатар аймагт өнөөдөр (2024.04.19) зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний хүрээнд:
- “Цахимд хэвшье” нэгдсэн хурал, уулзалт
- Мэдээллийн технологийн үзэсгэлэн (ICT expo) үндэсний программ хангамж үйлдвэрлэгч 35 байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга
- ЕБС-ийн багш, сурагчид, политехник коллежийн оюутнуудад зориулсан сургалт
- Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт
- Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг үйл ажиллагаа 5 танхимд нэгэн зэрэг болж байна.