“Дотрын анагаах судлал”-ын төрөлд УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эрхлэгч Д.Жавзан-Орлом,
“Хүүхэд судлал”-ын төрөлд СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч З.Ганчулуун,
“Мэс засал судлал”-ын төрөлд УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий,
“Дүрс оношилгоо судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн их эмч С.Норжмаа,
“Эх барих, эмэгтэйчүүд судлал”-ийн төрөлд Амгалан амаржих газар ТМЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Даваацэцэг,
“Гэмтэл согог судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан,
“Мэдрэл судлал, сэтгэц судлал”-ын төрөлд УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа,
“Халдварт өвчин, арьс судлал”-ын төрөлд ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн их эмч М.Ууганчимэг,
“Хавдар судлал, эмгэг судлал”-ын төрөлд ЭСҮТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа,
“Эрчимт эмчилгээ судлал, мэдээгүйжүүлэг судлал”-ын төрөлд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Ц.Эрдэнэбаяр,
“Яаралтай тусламж судлал”-ын төрөлд УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч О.Янжив,
“Нүд судлал, чих хамар хоолой судлал, нүүр ам судлал”-ын төрөлд БЗД-ийн ЭМТ-ийн Шүдний их эмч Э.Батцэцэг,
“Уламжлалт анагаах ухаан, сэргээн засал судлал”-ын төрөлд УАУТХ-ийн Дотоод хяналт шалгалтын албаны дарга, уламжлалт анагаах ухааны их эмч Д.Баярмаа,
“Сумын эрүүл мэнд, өрхийн анагаах ухаан”-ны төрөлд Т.Батзул,
“Нийгмийн эрүүл мэнд судлал”-ын төрөлд ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны тархвар судлаач эмч Ц.Отгонцэцэг нар тодорлоо.
“АЛТАН ЧАГНУУР”-ЫН ЭЗНЭЭР 15 ЭМЧ ТОДОРЛОО
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Алтан чагнуур” шилдэг эмч нарыг шалгаруулах 11 дэх удаагийн арга хэмжээг өнөөдөр /2024-03-29/ МҮЭСТО-нд зохион байгууллаа.