Site icon Nlive.mn

МӨСӨНД АВИРАЛТЫН БАГ ТАМИРЧИД ЧАНСААГААРАА ТЭРГҮҮЛЛЭЭ

БНСУ-ын Чёнсон хотноо 2024 оны 1 дүгээр сарын 12- 14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Н.Хэрлэн алтан медаль, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медалийн эзэн болсон бол 1 дүгээр сарын 27-нд Щвейцарь улсын Саас-фи хотод болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Ч. Мандахбаяр хурдны төрөлд алтан медаль хүртсэн билээ.

Мөн Канад улсын Эдмонтон хотод 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медаль, Н.Сэлэнгэ хүрэл медалийн болзол хангасан юм.

Ингэснээр манай улс 2023- 2024 оны Мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний багийн нийлбэр дүнгээр НЭГДҮГЭЭРТ бичигдлээ.

Түүхэн амжилтын эзэд болсон баг тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

Exit mobile version