Site icon Nlive.mn

МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БҮТЭЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХАД БОДЛОГООР ДЭМЖИНЭ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо.

Тус байгууллагаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4600 орчим эрдэм шинжилгээний бүтээлийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж гаргажээ. Сүүлийн 10 жилд монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өсч, Азидаа эхний 20 улсын эгнээнд орсон байна. Харин эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удаашралтай, дэмжлэг хэрэгтэй байгаа тухай уулзалтын үеэр сангийн удирдлагууд хэлж байв.

“Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар нь аливаа улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг байх ёстой. Тиймээс:

хэмээн Байнгын хорооны дарга Э.Батшугар хэллээ.

Exit mobile version