Site icon Nlive.mn

“ШИНЖЛЭХ УХААН-ОРОЛЦОО 23” ЧУУЛГА УУЛЗАЛТААР ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО, НЭЭЛТ, ИННОВАЦ, ОЛОЛТ АМЖИЛТЫГ ОНЦЛОВ

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох зорилго бүхий “Шинжлэх ухаан – Оролцоо 23” форумыг зохион байгуулав.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан форумыг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг түүний зөвлөх Ч.Болортуяа хүргэсэн юм. Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл форумд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.

“Шинжлэх ухаан – Оролцоо 23” форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Олон улсын шинжлэх ухааны салбарт “Science Engagement” буюу “Шинжлэх ухааны оролцоо”-г чухалчилж, нэг салбарын бус олон салбар, салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол Улсын шинжлэх ухаан дахь оролцоог хангах төлөөллүүд цугларч шийдлээ хэлэлцлээ.

Тэд “Шинжлэх ухаан-Оролцоо 23” форумын үеэр

Форумын нэгдсэн хэлэлцүүлгийг  “Шинжлэх ухаанд илтгэлийг бий болгох – Оролцоо, хамтын ажиллагаа” гэсэн сэдвийн дор зохион байгууллаа.

Түүнчлэн форумын үеэр 2023 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал, “Хүрэлтогоот 2023” шилдэг залуу судлаачдад шагнал гардуулсан. Мөн Шинжлэх ухааны академийн харъяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон зургаан их дээд сургуулийн 2023 оны инновацийн онцлох бүтээгдэхүүнүүдийг дэлгэн танилцуулсан юм.

Exit mobile version