Site icon Nlive.mn

БНСУ-ЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН КВОТЫГ 10+10 БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

БНСУ-ын Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй Ази, номхон далайн багш солилцооны APTE хөтөлбөрийн SSAEM чуулга уулзалт Сөүл хотноо болж өнгөрлөө. Арга хэмжээнд БШУЯ-ыг төлөөлж Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа оролцсон юм.

APTE хөтөлбөр нь Камбож, Лаос, Тайланд, Филиппин, Индонез, Малайз, Монгол гэсэн Азийн 7 улсад хэрэгждэг. Монгол Улс дахь хөтөлбөрийг Солонгосын талаас UNESCO APCEIU байгууллага, Монголын талаас БШУЯ хариуцан ажиллаж байна.

2023 оны хөтөлбөрт Монголоос 6, Солонгос Улсаас 4 багш хамрагдсан бол 2024 онд тус бүр нь 10 багш солилцоогоор ажиллуулахаар талууд тохирч протоколд гарын үсэг зурлаа.

Ази, номхон далайн багш солилцооны APTE хөтөлбөр нь Монгол Улсад 2012 оноос хойш хэрэгжиж байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай 172 багш Солонгос Улсад, 148 багш Солонгосоос Монгол Улсад ажилласан байна.

Энэхүү хөтөлбөр нь хоёр орны соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нарын гадаад хэлний ур чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн иргэнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг богино хугацааны хөтөлбөр юм.

Exit mobile version