More

    АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН НААДАМ ХОЙШЛОГДЛОО

    Тайланд улсын нийслэл Бангкок хот болон Чонбури мужийн Патаяа хотноо 2024 оны хоёрдугаар сард хөшгөө нээхээр төлөвлөж байсан Азийн танхимын болон тулааны спортын VI наадам дахин хойшлогдсоныг Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс мэдээллээ.

    АОЗ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ража Рандир Синг мэдэгдэхдээ, энэ хугацаанд Олимпод бэлтгэж буй Үндэсний олимпын хороод, баг тамирчдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Бангкок-Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын VI наадмыг “Парис 2024” Олимпын дараагаар буюу 2024 оны сүүлээр зохион байгуулах болсныг онцлов.

    Дашрамд дурдахад Азийн танхимын спортын анхдугаар наадам 2005 онд Тайланд улсад, 2007 онд Макаод, 2009 онд Вьетнам улсын Ханой хотноо зохиогдсон бол Азийн тулааны спортын наадам 2009 онд Тайландын Бангкок хотноо болсон билээ. 2013 онд БНСУ-ын Инчён хотноо анх удаа энэ хоёр наадмыг хамтад нь зохион байгуулсан бөгөөд V наадам Туркменистан улсын Ашгабат хотноо 2017 онд өрнөсөн түүхтэй.

    Манай баг тамирчид “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадамд спортын 12 төрлөөр 72 тамирчин оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэнээр, багийн дүнгээр 13-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img