Home Дэлхий Гадаад харилцаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийнэ

0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад их, дээд сургууль төгссөн лаос иргэд болон Лаос Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here