More

    “Цахим эдийн засаг”, “Цахим аюулгүй байдал”, “Цахим нийгэм” чиглэлээр Сингапур улсын сайн туршлагыг хэрэгжүүлнэ

    Сингапур Улсын цахим форум (Digital FOSS) хөтөлбөр, “Cross Border Data Flows Roundtable” уулзалтын хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan, Мэдээлэл, харилцаа холбооны сайд хатагтай Josephine Teo, Сингапур Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, профессор Tommy Koh, Инфоком медиа, хөгжлийн агентлагийн гүйцэтгэх захирал Lew Chuen Hong нартай албан уулзалт хийлээ.

    Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “AsiaTech Singapore-2023” (ATxSG) арга хэмжээнд урьж, оролцуулж буйд талархал илэрхийлэн, Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

    Уулзалтаар Сингапур Улсын Мэдээлэл, харилцаа холбооны яамны “Digital Economy”, “Digital Security”, “Digital Society” 3 чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар туршлага судалж, цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, Сингапур Улсад буй олон улсын платформууд болох (Meta, You tube, Тik Tok)-тай уулзахад дэмжлэг үзүүлж, хил дамнасан өгөгдлийн урсгалын хууль эрх зүй, бодлого зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

    Мөн цахим эдийн засгийн хөгжил, цахим хуваагдал, цахим үйлчилгээнд төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Сингапур Улсын сайн туршлагыг судалж, хамтран ажиллахаар болов.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img