Nlive.mn

ДИЖИТАЛ АЙМАГ, СУМ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР HUAWEI КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн Газар, ЦХХХЯ-ны урилгаар бүс нутгийн зарим улс орны цахим хөгжлийн сайд нар, дагалдах албаны хүмүүс, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирал зэрэг өндөр албан тушаалтнууд “ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн.

Энэ хүрээнд “Хүртээмжтэй дижитал эдийн засгийг бий болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал гадны орнуудаас ирсэн өндөр албан тушаалтнууд, байгууллагын төлөөллүүдтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр уулзалт хийж байна.

Энэ хүрээнд “Huawei” компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхтэй өрнүүлэхээр боллоо.

Мөн Digital аймаг сумдыг байгуулах ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулах ажилд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Exit mobile version