Засгийн газар Эдийн засаг БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКСТАН УЛСТАЙ ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛНЭ admin - 6 сар 11, 2023 0 “ICT Expo 2023”-ын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Тажикистаны Аж үйлдвэр, шинэ технологийн Тэргүүн дэд сайд Исожон Курбонзодатай өнөөдөр /2023.06.10/ уулзлаа. Уулзалтаар Мэдээллийн технологи, инновацын судалгаа, шинжилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар туршлага солилцох талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгчид хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Цахим Засаглалын сайн туршлагыг харилцан солилцохоор тохиролцлоо.