Nlive.mn

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн иргэдэд зохион байгууллаа

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймагт ажиллалаа.

Энэхүү төслийн үзэл баримтлал, өөрчлөлтийн төслийг хийх болсон талаарх танилцуулга, хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдэд танилцууллаа.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх, хэлэлцүүлгийн үр дүн, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн нэмэгдэлтэй холбоотой нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага, суурь цалинтай тухайлсан салбаруудад цалингийн хэт ялгавартай байдлыг арилгах ач холбогдол бүхий бодлого, чиглэлийн талаар танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.

Exit mobile version