Home Улс төр Засгийн газар Төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймагт

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймагт

0
Төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймагт

Төрийн үйлчилгээг операторын горимоор түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр /2023.05.25/ Хэнтий аймагт нээлтээ хийж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймагт нээгдсэнээр тус аймгийн 78 мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны эрхлэх асуудлын хүрээнд Монгол шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 41, орон нутагт 10, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 5 цэгийг байгуулан ажиллаж байна.

Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here