Nlive.mn

“Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр” (ITU World Telecommunications Day) тохиож байна.

Дэлхийн улс орнуудад мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар хурдацтай хөгжсөнөөр нийгмийн бүхий л амьдралд гүнзгий нэвтэрч улам бүр иргэдийн өдөр тутмын хэрэгцээ болсоор байна.
Эдийн засгийн өсөлт, иргэдийнхээ аж жаргалын индексээр дэлхийд тэргүүлэгч, хөгжингүй улс орнууд шинжлэх ухаан, мэдээллийн технологи, харилцаа холбоо, инновацыг хөгжлийнхөө гол хөдөлгөгч хүчин зүйл хэмээн тодорхойлж, бодлогоор дэмжин, тууштай хөгжүүлж, амжилтад хүрсэн жишээ олон байна.
Тиймээс Монгол улс цахим шилжилтэд онцгой анхаарч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааны үр нөлөөг нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитоор мэдрүүлэхээр зорин ажиллаж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах зорилт туссан. “Цахим засаглал”-ыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, авлига, хүнд сурталгүй түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.
Технологийн дэвшил, мэдээллийн ил тод байдлыг засаглалын хөшүүрэг болгон ашигласнаар төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо түргэсэж, шийдвэр гаргах үйл явц олон нийтэд улам бүр нээлттэй болсоор байна. Ингэснээр, төрийн үйл ажиллагаа иргэдийн хяналт, оролцоотой, шударга, шуурхай явагдах нөхцөл боломж бүрдэх болно.
Монгол Улсын хувьд цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болсон дэд бүтцийн хувьд давуу талтай билээ. Учир нь манай улс 21 аймаг, 320 гаруй сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбож, 1639 багийн 1000 гаруйд үүрэн холбооны хөдөлгөөнт 3G, 4G технологийг нэвтрүүлсэн ойрын үед дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн бид нэг хүнд ногдох ухаалаг утас, интернэт хэрэглэгчийн тоогоор дэлхийд тэргүүлж байна.
Тиймээс та бид цахим шилжилтэд бодит амжилт гаргах боломжтой бөгөөд энэ бүгдийг харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын үе үеийн инженер, техникийн албан хаагчдын тасралтгүй хүч хөдөлмөрөөр бүтээсэн билээ.
Манай салбарын хэрэглэгч олон нийт та бүхэнд болон, салбарынхаа инженер техникийн ажилчдад “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!
May be an image of text
Exit mobile version