“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөөх тулаанд эзэн орны залуу боксчин, Ази тивийн аварга Р.Абдуллаевт шүүгчийн саналаар ялагдсан юм.
Ингэснээр Б.Чинзориг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа дахь боксчин боллоо.
Өмнө нь Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Л.Алтанцэцэг нар дэлхийд үзүүрлэж байсан билээ.
Урамтай сайхан тулалдсаар дэлхийн рингнээс мөнгөн медаль хүртсэн Б.Чинзоригтоо баяр хүргэе.