Home Улс төр Засгийн газар Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.d) Д.Сүнжид хөдөлмөрлөх эрхийн төлөв, байдлыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороонд танилцууллаа

Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.d) Д.Сүнжид хөдөлмөрлөх эрхийн төлөв, байдлыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороонд танилцууллаа

0
Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.d) Д.Сүнжид хөдөлмөрлөх эрхийн төлөв, байдлыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороонд танилцууллаа

УИХ-ын 2023 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах тодорхой асуудлаар анхаарч, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.

Тухайлбал, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”  сэдэвт илтгэлийн 3 дугаар бүлгийн хүрээнд:

  • Төрийн албаны тухай хуульд заасан төрмийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалин инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авах,
  • Хоригдлын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар хангахад чиглэсэн салбар дундын нэгдсэн бодлого, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Хоригдлыг суллахад бэлдэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавихаар тусгасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2024 оны улсын хэлэлцээрийг байгуулахын өмнө түншлэлийн талуудын санал бодлыг нээлттэй сонсох “Нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээр” уулзалт, хэлэлцүүлгийг

-2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга, анхан шатны хороодын дарга тэргүүлэгч 100 гаруй хүн оролцогчдын дунд,

-2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, мэргэжлийн холбоодтой хамтран 50 гаруй оролцогчий хамруулан зохион байгууллаа.

ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.d) Д.Сүнжид дээрх хэлэлцүүлэгт оролцож, Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны тайлангийн хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаарх илтгэл мэдээллийг танилцууллаа.

Тодруулбал, Комиссын илтгэлийн 3 дугаар бүлэгт тусгагдсан төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаарх судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ болон Комиссоос УИХ-д хүргүүлсэн саналыг танилцуулав.

Танилцуулгын үеэр төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа хангалтгүй байгаа, төрийн албан хаагчдын цалин хөлсний нэгдмэл бодлого алдагдаж, ижил ажилд адил цалин хөлс олгох зарчим алдагдсан, ажиллаж буй салбараас хамаарч эсхүл орон нутагт ажиллаж буй эсэхээс хамаарч засаглалын босоо ба хэвтээ удирдлагын түвшинд цалин хөлсийг ялгавартай тогтоосныг  ажлын байрын шинжилгээнд үндэслэн хувийн хэвшлийн цалин ба инфляцитай уялдуулан даруй залруулах шаардлагатайг онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа  сайн нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээрээс хүртэх өгөөж нь улс орны хувьд ажилгүйдэл, ядуурлын түвшин, хөдөлмөрийн маргаан буурах, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл сайжрах, бүтээмж өсөх, ажил олгогчид ур чадвартай ажиллах хүчээр хангагдах, эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулж ашиг орлого нь нэмэгдэх боломжийг бүрдүүлдэг болохыг онцлоод “Тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх нийгмийн түншлэгч талуудын хүчийг нэгтгэсэн улсын хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын 2023-3024 оны хэлэлцээрийг байгуулахдаа нийгмийн шинэ гэрээ хэлэлцээ хийх замаар зөвшилцөж, Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая иргэдийн эрх ашгийг хамгаалж, хэлэлцээрийн ач холбогдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байсан юм.

МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “Ажил олгогч нар зөвхөн ашиг орлогын төлөө биш нийгмийн хариуцлагатай, хөдөлмөрийн хүний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарах хандлага дэлхий дахинд бий болсон. Энэ хандлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт гарган хамтран ажиллана” гэдгийг илэрхийллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here