Засгийн газар Нийгэм Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж байна admin - 4 сар 11, 2023 0 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд яг одоо ажиллаж байна. Монгол Улсын Их хурлаар 2021 онд батлагдаж 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Кибер аюулгүй байдлын тухай хууль, 2022-2023 оны заагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Кибер аюулгүй байдлын Үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж гүйцэтгэх шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, цаашид яам, агентлаг, командлалын түвшинд хамтран ажиллах боломжуудыг судлах, зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.