More

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг Корпорэйт конвеншн центр-т эхэллээ.

    Чуулган нь хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг  баталгаатайхүрэлцээтэй усаар найдвартай хангахуур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсонэкосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлжусны нөөцийг хамгаалаххэмнэлттэйзүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.

    Чуулганаар “Усны салбарын тулгамдсан асуудлууд”, “Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл”, “Ус ба тогтвортой хөгжил”, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн явц, анхаарах асуудал”, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалт ба уул уурхай” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарБайгаль орчинаялал жуулчлалын яамУсны газар хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллагаэрдэмтэнсудлаачид болон иргэдаж ахуйн нэгж, байгууллагаолон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож байна.

    Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

    “Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

    Гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын зочид оо,

    “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганд оролцогч эрхэм хүндэт эрдэмтэн судлаач, салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Дэлхийн усны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

    1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлаж, дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэж ирсэн.

    НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хоёр тэрбум буюу дөрвөн хүн тутмын нэг нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.

    Манай орон далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсын нэг юм.

    Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэсээр буйг олон судалгааны дүнгээс харж болно.

    Ирээдүй хойч үедээ хүрэлцээтэй, чанарын шаардлага хангасан цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд бүх нийтээрээ гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал, зуршлыг бий болгох нь урьд урьдынхаас илүү онцгой чухал болохыг цохон тэмдэглэж байна.

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, мөстөл, мөсөн гол, цэвдгийн алдрал эрчимжиж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж байгаа тул усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хуримтлуулахад дэлхий нийтээрээ онцгой анхаарал хандуулж байна.

    Тиймээс гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглож, гол мөрний эх, татмын ойг нөхөн сэргээх, ойн талбайг нэмэгдүүлэх замаар усны нөөцийг бүрдүүлэх, хамгаалах шаардлага нэн чухал байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд АНУ-д айлчлахдаа Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурснаар улсдаа анх удаа ус дахин боловсруулах үйлдвэр байгуулахУлаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, хотын хэрэглээний усны нөөцийг хэмнэх цогц хөтөлбөрийг эхлүүлж байсан билээ. Энэ ташрамд, АНУ, ард түмэн болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд талархал илэрхийлье.

    Өнөөдөр энэ хөтөлбөрийн хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

    Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалахус бохирдуулах эрсдэл үүсгэж буй живсэн усан онгоц, машин техникийг татан гаргаж эхэлсэн бөгөөд 2024 он гэхэд бүрэн дуусгана.  

    Мөн Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нуурын усны бохирдол, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишгийн дагуу тогтмолжуулах ажлуудыг хийж байна.

    Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, тал, хээрийн бүс нутгаар урсан өнгөрч, хүн, малын ундны эх үүсвэр болж, олон аймгийн нутаг дэвсгэрийг дамжин урсдаг Орхон, Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүлж, сав газрын хэмжээнд голын хамгааллын жишиг загвар бий болгохоор ажиллаж байна. Энэ ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

    “Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг.

    Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байгаагийн томоохон зорилго нь ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх юм.

    Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 10 сая мод тарьж, модсөөгийн үрийн нөөц 13 орчим тн хүрч, тарьц, суулгацын нөөц 51 саяд хүрлээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

    Мөн ойн салбарын шинэчлэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгохсалбарын үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх чиглэл бүхий Ойн газар ажиллаж байна.

    Өнөөдрийн чуулганаар усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор “Ногоон хөгжил”-ийг хангахад чиглэсэн олон суурь асуудлыг хөндөж, дараах чиглэлүүдээр  тодорхой ойлголцол, гарц, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

    Үүнд:

    1. Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.
    2. Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийг ашиглахыг хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологи нэвтрүүлэх шаардлагатай.
    3. Усны салбарын хөгжлийн томоохон төслүүдийн Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны стратегийн үнэлгээг яаралтай эхлүүлж, санхүүжилтийг зөв шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
    4. Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал, хээрийн бүс нутагт ус хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

    Эрхэм хүндэт нөхөд өө, салбарын ажилтан, албан хаагчид аа,

    Бид “Ус-Чандмань эрдэнэ” хэмээн шүтэж, гол мөрөн, горхи, булгийнхаа эхийг хамгаалж, усны нөөцөө хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай билээ.

    Иймээс 2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалж байна.

    Усны салбарын бодлогозорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олон, Та бүхний санал, санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэж байна.

    Сайхан эх орныхоо байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахТогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, улмаар үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх, усны гачигдалгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын төлөө төр, засаг, ард түмнээрээ нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

    Уудам Монгол орны минь ус нь тунгалаг, урсгал нь арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img