Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх Монгол Улын Хүний эрхийн Комиссын дарга Ж.Хунанг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ХЭҮК-оос хүний эрхийн хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, шинэ санаачилгын талаар танилцуулж, Монгол, Энэтхэг улсад харилцан оршин сууж буй иргэдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр эрх зүйн туслалцаа үзүүлэх, хоёр орны Хүний эрхийн Үндэсний байгууллагууд Монгол-Энэтхэгийн Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яам, Хуульчдын холбоотой хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн Элчин сайдын яамны албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад хамруулахаар харилцан тохиролцов.