Home Дэлхий Гадаад харилцаа “Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна

“Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна

0
“Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна

Бизнес форумд банк, санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, уул уурхай, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, эрдэс баялаг, цахим боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтын үр дүнд Frequentes AG, eee Austria international projects GmbH, MUT Austria, ComFin Software GmbH компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо.

© MARKO’s PHOTOGRAPHY / www.marko.photo – Mongolian-Austrian business forum,together with Mongolian Embassy – in WKO, Vienna, Austria, on Monday, March 20, 2023

Хувийн хэвшлээ дэмжсэн, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих нь МУ-ын Засгийн газрын бодлого байх бөгөөд тус төслүүдийг Монгол, Австри 2 орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар хуралдааны протоколд тусгахаар ажиллаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here