БНСУ-ын Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр сард ойролцоогоор 500 гаруй Монгол иргэн үйлчлүүлдэг. Хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ авах гэж ирсэн иргэдэд лавлагаа, тодорхойлолт авах хэрэгцээ гардаг. Тиймээс тус төвд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгууллаа.