Nlive.mn

ХЭҮК-ын төлөөлөгчид Дэлхийн Хүний Эрхийн Үндэсний байгууллагуудын холбооны ээлжит хуралд оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Женев хотноо болж буй Дэлхийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Холбооны 2023 оны Чуулга уулзалтад оролцож байна.

Тус холбоо нь хүний эрхийн үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлж бэхжүүлэх, тэдний дуу хоолой болох зорилгоор одоогоос 30 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өдгөө 120 орныг эгнээндээ нэгтгээд байгаа юм.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Холбооны гишүүд харилцан сайн туршлага солилцож, 2023-2027 оны стратеги төлөвлөгөөгөө батлахаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жил, Парисын зарчмууд батлагдсаны 30 жилийн ойн хурлыг зохион байгуулж байна.

viber_image_2023-03-16_19-23-19-134.jpg

ХЭҮК-ын төлөөлөгчид чуулга уулзалтын үеэр Хүн худалдаалах асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Сиобхан Муллали, НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн гишүүн Прия Гопалан, Маргарита Нечаева нартай албан ёсны уулзалт хийж тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Exit mobile version