Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” бүлэг боловсруулан ажиллаж байна.
Энэ хүрээнд төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 10, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус зөвлөлдөх хэлэлцүүлэгт
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс,
- Боловсрол, шинжлэх ухааны яам,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,
- Соёлын яам,
- Батлан хамгаалах яам,
- Зэвсэгт хүчний жанжин штаб,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,
- Онцгой байдлын ерөнхий газар,
- Цагдаагийн ерөнхий газар,
- Хил хамгаалах ерөнхий газар,
- Төрийн албаны зөвлөл,
- Шүүх шинжилгээний ерөнхий газар,
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар,
- Биеийн тамир, спортын хороо,
- Хууль зүйн үндэсний хүрээлэн,
- Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо,
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо,
- Хөгжлийн санаачилга, бодлого судалгааны төвийн төлөөлөл оролцлоо.