Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас “Хилийн удирдлагын ажилтнуудын 34 дэх” сургалтыг Бүгд Найрамдах Тажикистан улсад 2023 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 24-ны хооронд зохион байгуулж байна.
Монгол, Тажикистан, Герман, Азербайжан, Гүрж, Словак, Грек, Итали, Йордан, Молдав, Хойд Македон, Португал, Тайланд, Туркменистан зэрэг ЕАБХАБ-ын 14 гишүүн орон ба хамтын ажиллагааны түнш орны төлөөлөл хамрагдаж буй дээрх сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах оролцож байна.
Сургалтын хүрээнд ЕАБХАБ-ын бүс нутгийн болон хилийн аюулгүй байдлын хангах шинэ арга барил, стратеги төлөвлөгөө, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөн, терроризмын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх юм.