Сар нь дэлхийтэй хамгийн ойр орших селестиел биетийн хувьд хүн төрөлхтний “Сансрын хайгуул”-ын анхны зогсоол юм.
Энэ онд Хятад улс “Чан-Э-6”, “Чан-Э-7”, “Чан-Э-8” сар тандах аппарат хөөргөх зэрэг олон томоохон зорилт бүхий сарны судалгааны төслийнхөө дөрөвдүгээр үе шатыг бүх талаар ахиулна. Хятадын сарны хайгуулын төслийн ахлах мэргэжилтэн Ү Вейрень танилцуулахдаа, “Чан-Э-6” аппарат сарны ар талаас хоёр кг-аас дээш дээж цуглуулахаар ажиллах болно. “Чань-Э-7” аппарат сарны өмнөд туйлд газардахаар бэлтгэж байгаа бөгөөд тэнд нисдэг хайгуул хийж, сарнаас ус олохыг гол зорилгоо болгоно. “Чан-Э-8”-ыг 2028 онд хөөргөхөөр төлөвлөөд байна. “Чан-Э-7” болон “Чан-Э-8” нь сарны өмнөд туйлын шинжлэх ухааны судалгааны станцын үндсэн хэлбэр болох сарны тойрог замын төхөөрөмж, газардагч, сарнаа явагч, сансрын хөлөг болон бусад шинжлэх ухааны судалгааны тандагч аппаратыг бүрэн бүрдүүлэх болно гэжээ.