Home Дэлхий Сарны судалгааны дөрөвдүгээр үе шатыг ахиулна

Сарны судалгааны дөрөвдүгээр үе шатыг ахиулна

0
Сарны судалгааны дөрөвдүгээр үе шатыг ахиулна

Сар нь дэлхийтэй хамгийн ойр орших селестиел биетийн хувьд хүн төрөлхтний “Сансрын хайгуул”-ын анхны зогсоол юм.

Энэ онд Хятад улс “Чан-Э-6”, “Чан-Э-7”, “Чан-Э-8” сар тандах аппарат хөөргөх зэрэг олон томоохон зорилт бүхий сарны судалгааны төслийнхөө дөрөвдүгээр үе шатыг бүх талаар ахиулна. Хятадын сарны хайгуулын төслийн ахлах мэргэжилтэн Ү Вейрень танилцуулахдаа, “Чан-Э-6” аппарат сарны ар талаас хоёр кг-аас дээш дээж цуглуулахаар ажиллах болно. “Чань-Э-7” аппарат сарны өмнөд туйлд газардахаар бэлтгэж байгаа бөгөөд тэнд нисдэг хайгуул хийж, сарнаас ус олохыг гол зорилгоо болгоно. “Чан-Э-8”-ыг 2028 онд хөөргөхөөр төлөвлөөд байна. “Чан-Э-7” болон “Чан-Э-8” нь сарны өмнөд туйлын шинжлэх ухааны судалгааны станцын үндсэн хэлбэр болох сарны тойрог замын  төхөөрөмж, газардагч, сарнаа явагч, сансрын хөлөг болон бусад шинжлэх ухааны судалгааны тандагч аппаратыг бүрэн бүрдүүлэх болно гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here