Home Спорт Монголчууд теннисний спортод тэргүүллээ

Монголчууд теннисний спортод тэргүүллээ

0
Монголчууд теннисний спортод тэргүүллээ
Балба улсад зохиогдсон ОУ-н 18 хүртэлх насны теннисний тэмцээнд Ч.Маралгоо, Ч.Марта 2 оролцож хосоор хамтдаа түрүүлж, ганцаарчилсангаар Марта түрүүлэн, Маралгоо дэд байр эзэллээ. Монгол охид, хөвгүүд теннисний спортоор амжилт гаргана гэдгийг дахин харуулж чадлаа. Олон жил уйгагүй бэлтгэлээ сайн хийсний үр дүнд тамирчид маань ээлжит алтан медалиудаа авлаа. Нийт теннисчиддээ баяр хүргэе. Энэ бол бидний хамтын амжилт юм. Макс групп нь теннисний холбоотой 10 гаран жил хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хот хөдөөд нийт 10-аад теннисний гадаа талбай өөрийн хөрөнгөөр байгуулж өгсөн. Одоо теннисчдэд бэлтгэл хийх нөхцөлийг сайжруулах зориулалтын заалтай болох шаардлага байгаа учир, Хотын даргаас теннисний зориулалтын заал барих газрын зөвшөөрөл хүссэн байгаа. Заал богино хугацаанд ашиглалтанд орсоноор олон хүүхэд спортоор хичээллэж, дэлхийд Монгол нэрийг дуурсгасан олон мундаг тамирчид гарах болноо гэдэгт итгэлтэй байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here