Site icon Nlive.mn

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр /2023.01.16/ 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ.

Үүнд:

  1. Бэрэн групп ХХК /арматур, барилга/
  2. Зэст өндөр ХХК
  3. Монгол мах экспо ХХК
  4. Монгол эм импекс концерн ХХК
  5. Монгол драй милк ХХК
  6. Газ импорт ХХК
  7. Мон лаа ХХК
  8. Вертекс майнинг партнер ХХК
  9. Эйч энд эйч ремикон ХХК
  10. Энсада-Истерн ХХК

11.Империал гоулд майнинг ХХК

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Exit mobile version