Нэгдүгээр сарын 10-нд “Хятадын ардын цагдаагийн өдөр” гурав дахь удаагаа тохиож байна. Ардын цагдаа бол ард түмний төлөө үйлчилдэг, өнгөрсөн онд цагдаа нар тангарагтаа үнэнчээр зүтгэж, гэмт хэргийг таслан зогсоож, нийгмийн аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалж, амар тайван Хятад улсыг хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажилласан байна.
2022 онд Хятадын нийгмийн аюулгүй байдлыг сахиулах байгууллагууд ард түмний амгалан тайван байдалд ноцтой нөлөөлж буй томоохон гэмт хэргийн эсрэг тэмцэж, олон нийтийн санаа зовоосон асуудлуудад идэвхитэй хариу өгсөн байна.
“Зуун өдрийн арга хэмжээ”-гээр эрүүгийн 640,000 гаруй хэргийг илрүүлж, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг 7,442 зөрчлийг цэгцлэн зассан байна. Мафийн бүлэглэлийг устгах ажиллагааг байнга өрнүүлж, мафийн бүлэглэлтэй холбоотой 160 гаруй байгууллага нэгж, хууль бус хүчний 1520 гаруй гэмт хэргийн бүлгийг устгасан байна. Харилцаа холбоо, сүлжээний залилан мэхлэх гэмт хэргийг таслан зогсоож, гэмт хэргийн шинжтэй сэжигтнийг баривчлах, илрүүлэн саатуулах тоо жилээс жилд нэмэгдэж, бүртгэгдсэн хэрэг, эд хөрөнгийн хохирол буурсаар байна.
Хил дамнасан мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үргэлжлүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой 37,000 гаруй гомдлыг шалган шийдвэрлэж, онлайн мөрийтэй тоглоомын 2,600 гаруй платформ, 1,100 гаруй биет казиног устгасан байна. “Күнлун ажиллагаа”-гаар хоол хүнс, эм бэлдмэлтэй холбоотой 80,000 эрүүгийн хэргийг илрүүлж, “Интернэт сүлжээг цэвэрлэх ажиллагаа”-г үргэлжлүүлэн зохион байгуулж, иргэдийн хувийн мэдээлэлд халдсан 83,000 гаруй эрүүгийн хэргийг илрүүлсэн байна. Тэтгэврийн залилангийн гэмт хэргийг таслан зогсоох явдалд нэлээд ахиц гаргаж, 30 гаруй тэрбум юанийн хохирлыг барагдуулжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/