Site icon Nlive.mn

Гадаад хэргийн сайд нар утсаар ярилцав

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нартай утсаар ярилцав.
Чинь Ган хэлэхдээ, “Шинэ эриний Хятад, Оросын стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа хөгжлийн өндөр түвшинд байж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа гүнзгийрч, иргэдийн найрсаг харилцаа ч тасралтгүй бэхэжсээр байна. Хятад, Оросын харилцаа эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэгдэхгүй байх зарчимд суурилж, хоёр орны төрийн тэргүүн нарын хүрээнд тохиролцсон чухал зөвшилцлийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлж, Хятад, Оросын харилцааг улам цаашид хөгжүүлэхэд бэлэн байна” гэв.
Чинь Ган хэлэхдээ, “Хятад Пакистан хоёр орон онцгой найрамдалтай, харилцан итгэлцэл өндөртэй. Хоёр орны өндөр дээд хэмжээний солилцоо нягт харилцаатай байж, хоёр орны харилцааны хөгжилд эрчимтэй түлхэц өгч байна. Хятад улс хоёр орны удирдагчдын чухал зөвшилцөлд тулгуурлан, Пакистантай хамтран ажиллаж, Хятад Пакистаны уламжлалт найрамдалт харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, шинэ үед хамтын ирээдүйтэй Хятад Пакистаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна” гэлээ.
Чинь Ган хэлэхдээ, “Хятад, БНСУ бол холдох аргагүй ойр хөрш, салшгүй түнш юм. Хятад, БНСУ-ын харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцэж буй бөгөөд хоёр талын тасралтгүй хүчин чармайлтын ерөнхий чиглэл юм. Би эрхэм Гадаад хэргийн сайд таньтай сайн харилцаа тогтоож, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, Хятад, БНСУ-ын харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд бэлэн байна” гэв. Чинь Ган сүүлийн үед БНСУ-ын тал Хятадын иргэдийг тус улсын хилээр нэвтрэхийг түр хязгаарлах арга хэмжээ авч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Өмнөд Солонгосын тал бодитой, шинжлэх ухаанч байр суурийг баримтална гэдэгт найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: Синьхуа агентлаг
Exit mobile version