Home Нийгэм ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ “МОНГОЛ ТЭЭВРИЙН НЭГДЭЛ”-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЛЗЛАА

ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ “МОНГОЛ ТЭЭВРИЙН НЭГДЭЛ”-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЛЗЛАА

0
ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ “МОНГОЛ ТЭЭВРИЙН НЭГДЭЛ”-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЛЗЛАА

Засгийн газрын 362 тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэр, борлуулалтыг нэмэгдүүлж, ил тод, нээлттэй болгосон. Монгол тээврийн нэгдлээс нүүрс тээврийг нэмэгдүүлэх хүрээнд хамтарч ажиллах хүсэлтийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагуудад хүргүүлээд байсан юм. Тус компанийн төлөөллийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол тээврийн нэгдэл ХХК-ийн хувьд үндэсний 30 компанийг нэгтгэсэн 1400 гаруй хөдлөх бүрэлдэхүүнээр уртын болон богинын тээвэрт ачилт хийдэг юм байна. Тэд Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлж цаашид Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайн тээвэрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Уулзалтын үеэр Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ямар ч тохиолдолд үндэсний тээвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална. Хамгийн гол нь тээвэрчид нэгдмэл нэг бодлого, уялдаа холбоотой байх шаардлагатайг онцоллоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here