More

    ҮНДЭСНИЙ “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” КОМПАНИ АЧАА ТЭЭВРИЙН AIRBUS АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА

    Үндэсний агаарын тээврийн түүхэнд өнөөдөр нэгэн онцгой хуудас нэмж, AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зөөлөн буулаа. Дэлхийд тэргүүлэгч AIRBUS корпорацын A330-200 агаарын хөлөг нь ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой “ган жигүүртэн” юм.

    16 жилийн туршид мэргэжлийн өндөр хариуцлага, сахилга батыг дээдлэн, зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэж ирсэн Изинис Эйрвэйз ХХК нь хөгжлийн шинэ шат руу алхаж, ачаа тээврийн агаарын хөлгөө ийнхүү хүлээн авлаа.

    AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг нь нэг удаагийн цэнэгээрээ 13.500 км туулах чадвартай, нийт 345 зорчигчийн багтаамжтай, эзлэхүүн нь 199 м3, даац нь 62.8 тонн зэрэг онцлох хүчин чадалтай юм.

    Изинис Эйрвэйз ХХК нь хүний нөөцийн хөгжлийн тогтвортой бодлого явуулж, техник технологийн хүчин чадлаа ямагт өргөжүүлсээр ирсэн. Өдгөө тус компанийн засвар үйлчилгээний алба агаарын хөлгийн хүнд хэлбэрийн бүрэн засвар үйлчилгээг хийж байна. Энэхүү ололт, туршлага дээрээ үндэслэн тус компанийн инженерүүд  AIRBUS A330-200 агаарын хөлгийг “АККА Technologies”-ийн стандартын дагуу зоригч тээврийн зориулалтыг өөрчлөн бүтэн карго үйл ажиллагааны агаарын хөлөг болгон хувиргана. Энэ нь хувийн хэвшлийн агаарын тээврийн компани бие даан гүйцэтгэж буй анхны тохиолдол болох юм.

    AIRBUS A330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу зэрэг хот руу нислэг үйлдэнэ. Шуурхай болон онцгой захиалгат бараа бүтээгдэхүүн, ачаа тээврийг богино хугацаанд тээвэрлэн гүйцэтгэх боломжтой болсноор эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлж, харилцагч, хэрэглэгчдэдээ улам ойртоно гэж тус компанийн хамт олон үзэж байна.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img