Home Эдийн засаг Уул уурхай ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ-ЦАГААН ХАД ЧИГЛЭЛИЙН АВТО ТЭЭВРИЙН ТҮГЖРЭЛИЙГ БҮРЭН АРИЛГАЛАА

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ-ЦАГААН ХАД ЧИГЛЭЛИЙН АВТО ТЭЭВРИЙН ТҮГЖРЭЛИЙГ БҮРЭН АРИЛГАЛАА

0
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ-ЦАГААН ХАД ЧИГЛЭЛИЙН АВТО ТЭЭВРИЙН ТҮГЖРЭЛИЙГ БҮРЭН АРИЛГАЛАА

Төлөвлөгөөний дагуу Тавантолгойн уурхайгаас Цагаанхад чиглэлд ачилт хийх тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэгдүүлэн, хоногт 360 тээврийн хэрэгсэл гарах квоттой байсныг 650 гаруй болгож Гашуунсухайтын авто замд үүсээд байсан тээврийн хэрэгслийн цуваа бүхий түгжрэлийг бүрэн арилгалаа. Цаашид нүүрс тээврийн тоог хоногт  950 болгон нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Мөн  өдөр тутмын квотыг нэмэгдүүлэн, дундын болон богинын тээврийн уялдааг хангаж ажиллах, тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой уурхай дээр асуудал үүсгэхгүй байхад анхаарах чиглэлийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хилийн тээвэр, Логистик, Экспортын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр, логистикийн газрын  удирдлагууд өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ХМОНХХ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here