Home Онцлох ХЭҮК улс төрийн намуудтай уулзаж, хүний эрхийн талаар ярилцлаа

ХЭҮК улс төрийн намуудтай уулзаж, хүний эрхийн талаар ярилцлаа

0
ХЭҮК  улс төрийн намуудтай уулзаж, хүний эрхийн талаар ярилцлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр улс төрийн намуудын төлөөллийг хүлээн авч уулзаж хүний эрх, эрх чөлөө, нам дахь жендэрийн эрх тэгш байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар ХЭҮК-т хийдсэн өөрчлөлтүүд нэмэгдэж, хүний эрхийн шинэ механизмууд болох хүний эрх хамгаалагчийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаа, ХЭҮК-оос төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд цаашид хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд улс төрийн намуудтай хэрхэн хамтарч ажиллах, улс төрийн намуудын хувьд тулгамдаж буй хүний эрхийн асуудал юу болох талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

IMG_2224.JPGМөн уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал-Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од улс төрийн нам дахь жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгсөн.

IMG_2230.JPG

IMG_2247.JPGУулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Х.Баасанжаргал, судлаач Г.Өлзийт, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг, Их эв намын дарга З.Бат-Отгон, ХҮН намын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Дэд дарга Б.Батмөнх, Хөгжлийн хөтөлбөрийн намын Сүхбаатар дүүргийн намын дарга Г.Сэлэнгэ, Зон олны намын даргын зөвлөх н.Цацрал, Ард түмний олонхийн засаглал намын дарга А.Батдорж, Монгол шинэчлэлт намын дарга Н.Жамсран, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ууганбаатар, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга н.Хандсүрэн, Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга А.Бархүү нарын төлөөлөл оролцлоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here