Site icon Nlive.mn

Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.
Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхлэлээ.
Галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах бөгөөд дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм.
2021-2022 оны галлагааны улиралд хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллана. Үлдсэн 247 цэгийг дээрх цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулна.
Сонгон шалгаруулалтыг НАБТГ-ын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18 цаг хүртэл хүлээн авна.
Exit mobile version