Site icon Nlive.mn

Эрээнээс ногооны ачилт хийгдэж эхэлсэн гэв

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас буурч буй ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талын холбогдох байгууллагатай дипломат шугамаар зөвшилцөж, харилцан ойлголцож, Хятадын талаас шуурхай арга хэмжээ авсны дүнд Эрээн авто замын боомтын Хуан Юй олон улсын тээвэр ложистикийн бүст байгаа ачаатай чингэлгүүдийг эхний ээлжид гаргаж, хоосон чингэлэгт ачилт хийх ажлыг шат дараатай эхлүүлжээ.

Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ

Exit mobile version