О.Амартүвшин “Эмээлтийн махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудалд ул суурьтай хандаж иргэдэд бодитой, тодорхой мэдээллийг зөв өгөх хэрэгтэй байна.
Бараг хоёр жил махны экспорт хийгдээгүй. Олон компанийн үйл ажиллагаа доголдсон, хүндхэн байгаа. Стандарт дүрэм журмаа мөрдөж буй олон компани бий.
Өнөөдрийн нөхцөл байдал төрийн байгууллагуудын уялдаа холбоо болон хурд ямар байгааг харуулж байна. Авлига нэхэх ашиг сонирхолтой үед бүгд л компаниудын үйл ажиллагаанд саад хийдэг. Хариуцлага хүлээх болохоор эзэн олдохгүй. Махны бизнестэй холбоотой ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ бүр Гадаад харилцааны яам хүртэл бид асуудлыг мэднэ гэцгээдэг. Эцэст нь бизнес эрхлэгчид л хохирдог. Одоо үүсээд байгаа нөхцөл мах махан бүтээгдэхүүний салбар тэр дундаа экспортод нэлээд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Махны холбоо үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Мэргэжлийн холбоод шинэ түвшинд гарах хэрэгтэй болсон гэдгийг ч харуулж байна. Салбараа хамгаалах, асуудал үүссэн бол яаралтай хянан шалгах, засаж залруулах ёстой. Мэргэжлийн холбоод мэргэжлийн танхим болох ёстой гээд байгаагийн агуулга нь ч энэ юм” гэжээ.
Тэрбээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотын Бизнес эрхлэгчдийн танхимын дарга Айтуар Кошмамбетов, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхимын төлөөлөгч Акеркин Эралиева нартай уулзалт хийж байгаа бөгөөд хоёр орны худалдааны талаар хэлэлцэж байгаа аж. Энэ үеэр махны худалдааг мөн хөндөж байгаа юм байна.