Site icon Nlive.mn

Эрээнд 4 тохиолдол бүртгэгдсэн

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хил хаах гэж байна гэсэн мэдээлэл иргэдийн дунд гараад байна.

Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас тодруулахад “Эрээн хотод коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор хилийн боомтууд хэвийн ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Өнгөрсөн онд тус хотод коронавирусийн халдвар илэрч хөл хорио тогтоож байсан ч хэвийн байдалд орсон юм.

Exit mobile version