Home Онцлох Шатахууны 33 хоногийн нөөц байна

Шатахууны 33 хоногийн нөөц байна

0
Шатахууны 33 хоногийн нөөц байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 154,500 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 автобензин 11,113 тонн,
  • АИ-92 автобензин 53,404 тонн,
  • АИ-95 автобензин 6,866 тонн,
  • Дизель түлш 78,759 тонн байна.

Өөрөөр хэлбэл, манай улс АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 67, Дизель түлшний 29 хоногийн нөөцтэй байгаа юм.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, дизель түлшний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 700.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 14.8 мянган тонн, АИ-92 автобензин 245.1 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.5 мянган тонн, дизель түлш 347.5 мянган тонн, онгоцны түлш 21.6 мянган тонн, бусад 59.3 мянган тонн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here