Home Эрүүл мэнд Б.Баасандорж: Мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш

Б.Баасандорж: Мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш

0
Б.Баасандорж: Мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш

Махны үйлдвэрүүдэд хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Б.Баасандорж дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монгол Улсад махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 173 аж ахуйн нэгж байна. Үүнээс 61 нь экспортын мах бэлддэг бөгөөд 31 нь БНХАУ руу мах гаргаж байгаа юм. Эдгээр 31 үйлдвэрийн 15 нь дулааны аргаар махаа бэлддэг. Дулааны аргаар бэлтгэх шаардлагыг хоёр улсын протоколоор тавьдаг.

Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдийн гомдол, гарч буй мэдээллийн дагуу хийдэг бол урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт шалгалтыг хийдэг юм.

Шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн хуулиар шийддэг бол гэмт хэргийн шинж илэрвэл Эрүүгийн хуулиар шийддэг” гэлээ.

Түүнчлэн МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Манай байгууллага аль ч хэвлэлд нээлттэй. Хэвлэлийн мэдээллийн байгууллагын ажилтан хүсвэл манай хийж буй шалгалтын явцыг сурвалжилж болно. Харин өчигдөр мах чанасан асуудалд би МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа. Байцаагч ч бай, иргэн ч бай тэр компанид асуудал гарсан бол лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа л хэрэглэх эсэхээ шийдэх ёстой. Түүнээс биш мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш, лаборатори ч биш. Энэ нь эрсдэлтэй” гэлээ.

“Эдгээр махыг аюултай эсвэл аюулгүй гэж би хэлээгүй. Холбогдох журмын дагуу лабораторийн шинжилгээ хариу гарна. Мал эмнэлгийн ерөнхий газрын болон Хүнсний аюулгүй байдлын лаборатори хараат бусаар хөндлөнгийн шинжилгээний дүн гаргадаг. Үүний дараагаар асуудалд хандах ёстой. Гэтэл аюулгүй юм бол ид, үнэрлэ гэж уриалж болохгүй, энэ нь эрсдэлтэй.

Бүх юм ном журмынхаа дагуу явах ёстой. КОВИД-19-ийн нөхцөл байдлаас болоод мах экспортолдог аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. Он гарснаас хойш төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлсэн” хэмээн нэмж хэлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here