Site icon Nlive.mn

Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр гэв

Ардчилсан Намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Хүний эрхийг улам бүр нухчин дарах хумих чиглэл рүү манай улсын хууль зүйн бодлого чиглэх гэж байна.

Ц.Нямдоржийн шоронжсон хууль гээд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх гээд хэсэг багц хуулийг нэрлэдэг байсан. Энэ хуулиас салж байна гэж ойлгосон чинь буцаад Х.Нямбаатараар дамжаад амилах гэж байгаа юм байх даа. Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна.

Мөрдөгч, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнээс мэдүүлэг байцаалт авдаг болох гэж байгаа. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр мөрдөгч нь хүнийг албадан ирүүлдэг болно. Энэ бол аюул. Мөрдөн байцаах үйл ажиллагаа прокурорын хяналтад байх ёстой.

Прокурор өөрийнхөө ажлыг хөнгөлөхийн тулд, шүүх өөрийн зовлонг нимгэлэхийн тулд хууль хийдгээ болъё. Шүүгч, прокурор, мөрдөгч хууль хийдэг тогтолцоо байдаггүй юм. Хууль зүйн сайд хариуцлагатай хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиа татаж ав гэж хэлмээр байна.

Үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх цаг нь болсон. Хүний эрх чөлөө аюулд ороод байна. Үндэсний аюулгүй байдлын ажлын хэсэг баярын хурал хийдэг бүтэц болж хувирлаа” гэлээ.

Exit mobile version